
Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой,Төвийн бүсийн "Бат Оршил" өргөх Даншиг наадамд Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд уран мэх, хүч баяраа сорин барилдлаа.
"Бат Оршил" Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан сумын харъяат Улсын арслан Доржпаламын Ганхуяг түрүүлж, Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэсэн байна. Түрүү бөх 8 сая, үзүүрлэсэн бөх 5 сая төгрөгний бай шагнал авчээ.