ЗУУНЫ МАНЛАЙ БӨХ Х.БАЯНМӨНХ АВАРГАД ЗОРИУЛЖ УВС АЙМАГТ ХӨШӨӨ БОСГОЖЭЭ

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр,Баруун бүсийн хурд-2015 наадам энэ өдрүүдэд Увс аймагт болж байгаа бөгөөд энэ үеэр нэгэн түүхт хөшөө сүндэрлэн босчээ. Увс аймгийн, Хяргас сумын уугуул, Зууны манлай Монгол бөх, Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Самбо болон Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол, Орос улсын гавьяат тамирчин ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ  аваргад зориулж  Увс нутгийнхан энэ  сайхан хөшөөг  босгожээ. Нээлтийн ёслолын үеэр дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Д.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гантогтох, заан Б.Бумбаяр тэргүүтэй “Шонхор” клубийн хамт олон багшдаа хүндэтгэл үзүүлж алтан аяга бэлэглэлээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Baaska (112.72.13.99)
    aMID MEND DEEREE UURIINHUU HUSHUUNII NEELTEND OROLTSOOD YABDAG HUN IH TSUUHUN DU.URT NASLAARAI.TANAI NUTGIIN ZARIM NEG TANHAI NUHDUUDEES BOLJ HALH,OIRAD 2 DAHIN MUUDALTSAJ MAGADGUI BN SHU.ENE TANHAIRAAD BGAA AAB,HUU 2-T GANTS NEG UG HELEEREI DEE ABARGAA.EE DEE TANII UGIIG ABAH BOLOB UU DA
    2015 оны 07 сарын 26 | Хариулах
  • баавгай (202.21.106.136)
    аргаггүй л зууны манлай бөх дөө урт насалж удаан жаргаарай , харин монгол бөхийн жудаггүй ааш авиртай зэрлэг балмад Намсрайжав, түүний хүү Батсуурь арслан хоёртоо хэлж ярьж ухааруулахгүй бол горьгүй нь байна даа аварга минь
    2015 оны 07 сарын 26 | Хариулах