Улсын цолтой бөхчүүдэд эмээл хазаартай морь бэлэглэв

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр,Баруун бүсийн хурд-2015 наадам  өнөөдөр Улаангомд эхэлсэн. Нээлтийн ёслолын дараагаар Увс аймгаас төрөн гарсан улсын цолтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэв.

Мөн Увс аймгийн 90 жилийн ойд урилгаар ирж барилдаж буй улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэв.

Эх сурвалж: 24tsag.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.23.51.3)
    90 n jildee aimar l beldej ee ene amidraliig avch yavax erdemten merged yildverlegchid ajil olgogchidoo yaj uramshuulavda xoorxii yildverlegchidee uramshuulax bish tedneesee avsan mongooroo xyydegnej baigaa baixdaa yadanaa ene ix beleg seltixee orond neg nomiin san baritsan bol
    2015 оны 07 сарын 25 | Хариулах