ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ МСНЭ-ИЙН ШААРДЛАГАД ХАРИУ ӨГӨВ

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн нэгдүгээр шүүх, прокурорт  сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг хүссэн  албан шаардлагыг хүргүүлсэн байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагыг хүлээн авч танилцан, албан хариуг өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хариунд "Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцөлийг хангуулах, шүүх хуралдааны мэдээлэл, видео бичлэгийг гаргуулан авах танай хүсэлт, шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт  мэдэгдсэн" тухай дурджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.199)
    hohichini iim muu setguulchiig yund ni hamgaalah geed bgaa ym setguulch ta nar hvnii vnen zobiig olj bj medeelel gargaj bai za yu hohino ard irged ta nariig neeh hamgaalaad bhguil bh
    2015 оны 07 сарын 23 | Хариулах