О.Баасанхүү: МАХН-ын дарга Н.Энхбаяр оргон зайлаагүй

МАХН-ын дарга Н.Энхбаярыг  хуурамч паспортоор эхнэрийн хамт  хил нэвтэрч ХБНГУ-д бүгсэн гэх мэдээлэл цахим орчинд хүчтэй тарсан билээ. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү   "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаяр даргыг хуурамч паспортоор хил даваад оргон зайлсан гэж мэдээлсэн. Энэ бол гүтгэлэг. Хүнийг хэд хэдэн зорилгоор гүтгэдэг. Нэгдүгээрт: шоронд хийх эрхтэй хүн нь захиалгаар бичүүлдэг. Нөгөөх нь тэнэг хүн хүнийг гүтгэдэг. Н.Энхбаяр даргыг хэн гүтгүүлж байгаа нь ойлгомжтой"  Н.Энхбаяр дарга  БНСУ-д эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (180.149.78.21)
    Далдуур нэрийг нь хэлээгүй болохоос Элбэгдорж гэдэг нь ойлгогдоод байна. АТГ, Шүүх, Прокурор гурвыг атгасан хүн ийм ажлыг зохиож байсан, ахин зохиож эхэллээ. Өөр хийх хүн байхгүй. Жижигхэн дарангуйлагчаас том дарангуйлагч болох ажиллагаагаа эхлээд байгаа, түүний санаархал нь Ерөнхийлөгчийн засаглалтай Монгол улс болох, одоогийн энэ Парламентийн засаглалаас салж өөрөө Ерөнхийлөгч болох маневр, харамсалтай нь олон улсын тавцанд нэр хүндээ алдаад байгаа.
    2015 оны 07 сарын 23 | Хариулах