ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР САЙХАН СУМЫНХАА НААДАМД ТҮРҮҮЛЭВ

Булган аймгийн Сайхан сум  дөрвөн түмэн адууны баяраа хийж нутаг  орноороо өргөн дэлгэр сайхан наадлаа.

Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн барилдсанаас  нутгийн хүү, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяр түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэжээ. Ийнхүү их аварга маань унасан газар угаасан ус, айрагаараа, адуугаараа алдартай Сайхан сумынхаа наадамд түрүүлж хийморь лундаагаа бадраажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.