МУ-ын өрөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс төрд зөвлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг хэлэлцлээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, иргэний ардчилсан нийгэм байгуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн монгол төрийн ахмад зүтгэлтнүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс төрийн албан тушаал хашаагүй бол төр, засгийн дээд байгууллага, албан тушаалтанд зөвлөхөөр урьж ажиллуулж, тэдний мэдлэг, туршлагаас суралцаж, санал бодлыг нь сонсч байх нь зүйтэй гэж тус зарлигийн төслийг санаачлан боловсруулжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (203.194.113.58)
    одоогийн албан тушаал, эрх мэдэл, эдийн засгийн шуналтнууд зөвлөгөөг нь авах боловуу?
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • irgen (202.179.29.231)
    Oroitson boroo
    2015 оны 07 сарын 22 | Хариулах