

Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардсан тайван жагсаал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна боллоо. Энэ сарын 9-нд түүнийг шүүх танхимаас Ганц худаг руу ачиж олон хоног хорих шийдвэр гаргасан юм. Үүнийг сэтгүүлчид болон хүний эрхийн байгууллагууд, сэтгүүл зүйн холбоо , нийгэмлэгүүд эсэргүүцэж сэтгүүлчийг суллахыг шаардаж, холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдсэн “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөнөөс Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал хийлээ.


Сэтгэгдэл (1)