Улсын харцага Н.Батзаяаг нэг өрөө байраар шагнав

Энэ жилийн үндэсний их баяр наадмын тавын даваанд Г.Өсөхбаяр аваргыг дуулиантайхан давж, зургаагийн даваанд Улсын арслан Н.Батсуурийг өвдөг шороодуулан урамтай сайхан барилдсан  Н.Батзаяа  Ховд аймгаас төрсөн 4 дэх Улсын харцага цолтон болж нутаг ус, түмэн олноо баярлуулсан билээ.Багахан биендээ багтахааргүй бяр чадалтай,уран барилдаанч  начин маань хэнд ч бярдуулдаггүй хэнтэй л бол хэнтэй шударга сайхан барилдан,  үзэгч түмнээ баясгаж улсын цолонд хүрсэн  аатай начин. 

Өчигдөр Ховд аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч,  “Сүмбэр цамхаг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Галбадрал  шинэхэн  Улсын харцага  Н.Батзаяаг  хүлээн авч хүндэтгэл үзүүлж,  баяр хүргэн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, морин хуурын хамт гардуулж,  бүрэн тавилгатай   нэг өрөө байраар шагнаж урамшуулав.

Ховд аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч,  “Сүмбэр  цамхаг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Галбадрал хэлсэн үгэндээ: “Шинэ харцага маань цаашид цолоо батлахын зэрэгцээ улам сайн   амжилттай  сайн барилдаарай” гэлээ. Улсын харцага Н.Батзаяа: “Нутгийнхаа дүүд талархал илэрхийлье, та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүйг хичээж, бэлтгэлээ сайн базааж сайн барилдах болно” гэлээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (122.201.21.216)
    uul ni zaan boloh baisniig usuhbayar, buhiin holboo hoyor dunduur ni sev oruulchihsan shuu
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.114)
    жаахан биетэй ч баавартай харцага шүү цолоо гуйж биш гуядаж эр бяраараа авсан сайн харцага даа
    2015 оны 07 сарын 18 | Хариулах