ҮРГҮЙДЛИЙГ ЭМЧИЛЖ БУЙ МОНГОЛ ЭРДЭМТЭН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Цаа буганы орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, эдүгээ дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэсэн монгол эрдэмтэн Б.Баасансүрэн энэ сарын 18-нд Австри Улсын Вена хотноо орших алдарт Хофбургийн ордонд шагнал гардлаа.

Монгол Улсын ШУА-ын төлөөлөгчөөр 20 орчим жил Сахад ажиллан эрдэм шинжилгээний ажил эрхлэн буй доктор Б.Баасансүрэнгийн шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Европийн Бизнесийн Ассамблейн чуулган болон Сократын хорооны шийдвэрээр ийнхүү шагнасан байна. Тэрбээр энэхүү шагналыг хүртсэнээр дэлхийн нэр хүндтэй эрдэмтдийн тоонд зүй ёсоор багтах болжээ.

Б.Баасансүрэн нь цаа бугыг шинжлэх ухааны үүднээс нарийн судлаж, түүний эд эсийг монгол, түвдийн уламжлалт анагаах ухааны эмчилгээнд ашиглах талаар олон жилийн туршид судалгаа хийсэн бөгөөд Вена хотноо болсон олон улсын эрдэмтдийн хурал дээр “Цаа буганы цусан эврийг монгол шар тостой холбон төөнө эмчилгээ хийх нь” сэдвээр илтгэл тавьсан байна.

“Өнө эртнээс нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд бид байгаль дэлхий, ургамал ногоо, ан амьтантай илүү ойр харьцан өгөөжээс хүртэж ирсэн юм. Нүүдэлчдийн энэхүү давуу тал нь монгол эрдэмтэдийг эх дэлхийгээ сайтар судалж хүн төрөлхтөнд тустай зүйл бүтээх, ингэснээр Монгол Улсаа сурталчилж, өөрсдөө ч дэлхийд танигдах үндэс болж байна” гэж доктор Б.Баасансүрэн шагнал авахдаа онцоллоо.

Тэрбээр мөн “Дэлхийн ард түмэнд зүрх сэтгэлээ зориулсан эрдэмтэн” хэмээх шагналаар өнгөрсөн жил шагнуулжээ. Эмчилгээний дүнд үр хүүхэдтэй болсон 177 айлын 70 хувь нь европ гэр бүл бөгөөд тэдгээрийн гурав нь австри гэр бүл байдаг аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • dorj (122.201.24.170)
    Монголчуудаа ирж эмчлээрэй
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • Mongol (94.234.170.180)
    Saihan medee ba. Mongol erdemtenheerei Baharhaj ba, Az jargal, Amjilt!
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.220)
    mongold huuhed oldoggui zunduun humuus bna tedend l tus bolooroi amjilt husie
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • Иргэн (112.72.13.254)
    Монголын маань олон хүмүүс гадаадад олон улсад дэлхийд хийсэн бүтээснээрээ үнэлэгдээд Монгол хүн гэх алдар нэрээ дуудуулах юм. Энэ хүмүүсээ монголчууд минь төр засаг минь Монголдоо үнэлж ажиллуулмаараа...
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.114)
    Монголын төр засаг энэ хүнээ ивээлдээ авч түмэн олныхоо төлөө зүтгүүлмээр юм даа мунадаг хүн байнаа ажлын их амжилт хүсье
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
    • zochin
      Mongolchuud bid bugd baharhaj baina. Amjilt!
      2015 оны 07 сарын 19
    • zochin
      demjij baina
      2015 оны 07 сарын 19
  • Зочин (103.26.194.101)
    tanii ene ih hodolmor uhaaniig chin ih bishirch baina tand bauar hurge
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • Тамир (122.201.22.211)
    Эрхэм, том эрдэмтэн Б.Баасансүрэн Таны өмнө мэхийн ёсольё. Яалт ч үгүй тэнгэрлэг МОНГОЛ ухаан, авъяас билиг. Танд улам ихийг бүтээхийн хүч, онгод хүсэн ерөөе!!!
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • Батмөнх. Ш (150.129.143.218)
    Найздаа баяр хүргьё. Монголын эрдэмтэд дэмжээд өгвөл юу хийж чаддагын үлгэр дууриал болсоор явна даа чи минь. Улам амжилт!
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • zochin (150.129.143.74)
    bayr hurgii.tanitai yaj holbogdoh we uzuulj emchluulj urtei bolomoor bnaa utsaa uldeegeech mongolchuuddaa tuslaach
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • Badamgarav (202.179.11.178)
    Mongold haanaas olj uulzaj boloh be. Hariu ogoorei
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • Bayar Bayar Bayar Jargal (103.229.120.5)
    Tand bayar hvrgie. Tantai holboo barij vzvvlj, zuvulguu avahad yamar utsaar holbogdoh ba haana ochij uulzah bolomjtoi ve? Ene talaar todorhoi medeelel bicheerei
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • Монгол бүсгүй (150.129.140.209)
    Хүсээд хүсээд хүүхэдтэй болохгүй байна. Монголчуудаа ирж эмчлээрэй
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • ZOchin (112.72.13.244)
    MOngol setgel bga bol mongol ger buluuded tusllch munguguin zoblon ur huuhedgui zoblon edelsen huuhnuud ih l bnaaaa
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • mongol (112.72.13.219)
    Mongoliin olon ger bvld tuslaasai. Hvleej bn shvv
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.196)
    Сайн эмч байнаа!! Гэвч Монголчууд нь солонгост очиж очноон монгоо огж бж зарим нь ур дунгуй байхад гадаадад энэ эмч юунд байна???монгонд нь тэр уу???
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
    • Zochin
      Mongold yamar laborator, bolomj nuhtsul bh bish. Tend bgaa bolhoor l iim amjiltand hurch bgaa shuudee
      2015 оны 07 сарын 18
  • sainaa (202.55.191.34)
    Эрдэмтэн Баасансүрэн таньд баяр хүргье. Улс орныхоо алдар нэрийг дуурсгаж , олон айлд хүүхдийн дуу цангинуулж баяр баясал аз жаргал бэлэглэж байгаагаар чинь бахархаж байна. Таны цаашдын ажилд чинь өндөр амжилт хүсэн ерөөе. Энэ ажлаа монголдоо үргэжлүүлж хийвэл сайнсан. Өндөр үнэ, хөрөнгө мөнгөний гачаалаас болж монголд хүүхэд хүсэн хүлээсэн хосууд зөндөө байгаа байх. Уламжлалт арга болохоор монгол хүмүүст сайн зохицох байх гэж бодож байна. ЗА санал бодлоо бичлээ.Монголын үрс маш олон болох болтугай.
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.11.109)
    Manai ger buld ch urtei bolohiig moroodson hun bjilbn gadagshaa yavah horongo mongo bhgui
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.11.109)
    Mongold bdag emch yumuu mongolchuud gadagshaa garch horongo mongo zarj ur togtoolgood mongol emch gadaadad gadaadiin irgeded ur togtooj ogool
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • Өлзиймаа (175.208.30.49)
    Хийсэн ажлыг тодорхой мэдмээр бна.хаанаас лавлаж болох вэ?Монгол ард түмний хүртээл болох боломжтой эсэх?
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
    • tuya
      hen gedeg emch holboo barih utas
      2015 оны 07 сарын 17