


Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багийн “Хасагт хайрхан” уулыг дамнан энэ сарын 14-ний 19.59 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Сумын төвийн урд захын айлуудад бага зэргийн чичиргээ мэдэгдэж харин хойд захын гэр хороололд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдээгүй байна. Ийм тохиолдол өмнө нь хоёр удаа ойр ойрхон болсон гэнэ. Хасагт Хайрхан уул.Далайн төвшнөөс дээш 3575м өндөрт орших энэ хайрханыг 1965 онд дархан цаазат уул болгожээ.

Сэтгэгдэл (1)