“ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна.

Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг  цахим сүлжээгээр иргэд, олон нийтэд сурталчлах юм.

Уралдаан 2015 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас /https://www.facebook.com/ubcitypolice, https://twitter.com/ubcitypolice/ хуудсад ирүүлнэ үү.

Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.