

Төв, говь, зүүн зүгийн нутгаар өнөө маргаашдаа түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, баруун, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.