
Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай таван богд ууланд авирч байсан таван хүн сураггүй алга болсон асуудлаар ОБЕГ-ийн Олон нийттэй харилцах чиглэлийн мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр:“Алтай Таван Богдын Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон. Эдгээр нь сураггүй болсон уулчид мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын шинжээч нар таниулах ажиллагаа хийж байна. Урьпчилсан байдлаар талийгаачдыг осгож нас барсныг тогтоожээ. Таниулах ажиллагааны дараа сураггүй болсон уулчид мөн эсэх нь тогтоогдоно. Өнөө орой эсвэл маргааш өглөөдөө багтааж эдгээр хүмүүсийн цогцосыг хотод авчирна" гэсэн юм.
Энэ жил Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн тохиож байгаа. бөгөөд, ойд зориулсан авиралт наадмын үеэр тохиож, манай улсын өнцөг булан бүрээс, хилийн чанадаас олон уулчин, клуб, уулын спорт сонирхогч, аялагчид Алтай Таван Богдыг зорьжээ.
Сэтгэгдэл (1)