“АЛТАЙ ТАВАН БОГД”-Д АВИРАЛТ ХИЙЖ БАЙСАН ИРГЭД ХОЛБОО ТАСАРЧЭЭ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 7 сарын 12-ны өдрийн 02:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, хилийн 0285 дугаар ангийн 5 албан хаагч 1 автомашин, уулын авиралтын 4 тамирчин нийт 16 хүн, 3  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.