

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэж байгаа.
Үүнтэй холбогдуулан төлөвлөгөөний дагуу 2015 оны 07 сарын 13-ны 23 цагаас 2015 оны 08 сарын 14-ний өдөр хүртлэх хугацаанд Энхтайваны өргөн чөлөө Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаагдана.
Иймд тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцдог иргэд Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж,Сөүлийн гудамжийг сонгож явна уу.
Эх сурвалж: Замын Цагдаагийн газар