Даян дэлхийд дангааршиж чадсан даамай ганц ”Монгол наадам” маань юмсан

Хойтон жилийн цэнгэлдэх хүрээлэнгийн баярын үйл ажиллагааны зохиолыг бичих юм сан. Монгол найруулагч, зохиолч нарт ийм хувь оногдох болтугай! Чадахын дээдээр чадна даа.

-Даян дэлхийд дангааршсан цор ганцхан Монгол наадам маань даяарших шахав.

Солонгосчуудын бөмбөрийн хэмнэл нүдээн нүргээн, Америк скаут зангиатангууд, Англи I LOVE UB харь бичиг ( Улсын нэр ч биш улсын наадмын хүрээг хумьсан хотын нэр) цохиж явах, Хятадын улаан хувьсгалч зургаан талт малгайтангуудын тугт бүжиг ( Монголын түүхэнд хөх гурвалжинтай улбар туг хэзээ ч байгаагүй) жигтэй нь хятадын "Сүүлчийн эзэн хаан" киноны хувьсгалчдын бүжгийн дэглэлт байх юм. Их Хааны маань хүлэг унаа үгүй ( хүлгийн дөрвөн туурайн оронд төмөр замын дөрвөн дугуй шиг юм байх ), Уухайлан довтолж явсан хүлэгтэнгүүд дугуй бамбайнд нуугдан хуяглах нь урьд зүгийнхний л киноны хэсэг шиг, Элдэв монополь компанийн  реклам, этгээд энэ бүхэнд эгдүү их хүрэв. Ирэх жилийн наадмыг цэнгүүнийг хийнэ гэж дайрмаар болов. Яадаг юм!

-Даян дэлхийд дангааршиж чадсан даамай ганц "Монгол наадам" маань юмсан...

Зохиолч Б.Батрэгзэдмаа

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (112.72.13.62)
    ИРГЭН НАДАД ХАМГИЙН ГОЁ БАЯР БОЛ НААДАМ ЮМ.НААДАМИЙГ МААНЬ ДЭЛХИЙН НААЛАМ БОЛЛОО.ГЭЖ ЭБЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТУНХАГЛАЖ ХЭЛЭХЭД НЬ ДУРГҮЙ МАШ ИХ ХҮРЧ БАЙЛАА.ЭБЭ ПРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ Л ДЭЛХИЙН ХҮН БОЛЖ УУСДАГ ЮМ БАЙГАА БИЗ.МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ ҮҮРД ТУСГААР ТОГТНОСОН ЭРХ ЧӨЛӨӨТ УЛС БАЙГ.НААДАМ МААНЬ МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ БАЯР БАЙГ.ГАДААДУУД ИРЖ СРНИРХРН ГАЙХАЖ БАЙГ
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (112.72.13.62)
    БАТРЭГЗЭДМААДАА ТАЛАРХАЖ БАЯРЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.МОНГОЛ УЛСЫГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС .М ГЭДГИЙГ ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ.УРЛАГ СОЁЛ.ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ. ХАРУУЛДАГ НЬ МЭДЭЭЖ.ҮҮНИЙГ МЭДЭН БУДИЛЖ УЛСОРНЫ УРЛАГИЙГ МАНАЙХААС ГОЁ ГЭЖ СЭТГЭЖ БОДОГЧДЫН ЯВДАЛ ЭГЭЛ ЖИРИЙН АРД ТҮМНИЙГ ЭЛЭГ БАРЬЖ ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЖЖ БАЙНА.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах