

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Эрдэнэт үйлдвэр Хангарьд спорт хороо, Их Засаг ОУИС-ийн бөх Улсын Арслан Э.Оюунболдод өнөөдөр Хүй долоон худагт болсон уяачдын наадам дээр 4 өрөө байрны түлхүүр, батламж гардууллаа.Уг шагналыг Монголын Рояал Академийн ерөнхийлөгч, МУ-ын Шадар сайдын зөвлөх Н.Учрал баяр хүргэж гардууллаа. Тэрбээр:
"Хан Хэнтий нутгаас минь төрийн наадмын түрүү тодрох цаг мөчийг авчрахсан гэсэн ирмүүн өөдрөг бодлыг сэтгэлдээ тээж явах мөчид 20 насандаа харцага цол хүртсэн Э.Оюунболд дүүтэйгээ золгосон. Их засаг ОУИС-ийн 20 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Э.Оюунболд үзүүрлэж Н.Бүрэнтөгс түрүүлэхэд Арслангаа бүх талаар нь дэмжихээр хатуу шийдсэн маань өнөөдрийн бахархлаар илэрч байна. Хүн аливаад тууштай байх аваас хийхгүй, чадахгүй, хүрэхгүй оргил үгүйг тэр харууллаа. Их засаг ОУИС-ийг төгссөн түмэн төгсөгч, одоо сурч буй 7000 гаруй оюутан, 500 гаруй эрдэмтэн багш нарын маань ерөөл оршиж Хан Хэнтийчүүдийн маань заяа түшиж Монгол түмний маань хайр хүндэтгэл бүрэлдэж Төрийн наадмаа өнгөллөө. Амжилтаар цалгисан арслангынхаа урмыг шагнаж 4 өрөө байр бэлэглэж ерөөл өргөлөө. Монгол бөхийн босоо цагаан хийморь эрхэм дүүг минь мөнхөд ивээх болтугай" хэмээн ерөөлөө.


Сэтгэгдэл (3)