

БНХАУ-д зочилон явж байхдаа Бямбын Ренчин гуай нэг удаа Түмэн газрын Урт Цагаан хэрэм үзжээ. Гадаад, дотоодын олон аянчин, жуулчдын нүдэн дээр, Ренчин гуай Цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ. Цуг явсан орчуулагч нь ихэд гайхаж :
-Та яаж байна аа? гэсэнд
-Энэ хэрэмнээс урагших нь Эртний түүхт Хятадын нутаг
Эгц өндөр хэрэмнээс хойших нь
Эзэн Чингисийн удмын Монгол нутаг
Хүн /Хүннү/ гүрний довтолгооноос сэргийлж
Хөөрхий боолууд энэ хэрмийг босгосон юм

Нутагтаа ирсэн хүн чинь нуруугаараа хэвтэж болно биз дээ хэмээгээд, хэвтэхэд нь зарим хvмvvс энэ газар эртнээсээ хятад угсаатан амьдарч байсан юм гэж л дээ. Тэгэхэд нь их багш Б.Ренчин: -Хятадууд ухаантай хvмvvс ээ. тэд хэзээч гэрийнхээ дундуур хашаа хатгахгvй. гэж амы нь тагласан гэдэг.
Сэтгэгдэл (1)