Цаг агаарын сэрэмжлүүлэг

Онцгой байдлын ерөнхий газраас анхаарал сэрэмжтэй наадаж, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан үзэхийг анхааруулж байна. Учир нь наадмын эхний хоёр өдөр баруун, төв, зүүн аймгийн нутгаар өдөртөө 32-39 градус хүрч халсан.

Харин 12-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр, 13-15-ны өдрүүдэд төв болон зүүн зүгийн нутгаар өмнөх өдрүүдээс 10-15 градусаар буурах төлөвтэй байна гэв. Түүнчлэн 12-ны өдөр баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр ихэнх нутгаар, 14, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст зүсэрсэн бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхины хүч ширүүснэ гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.