

Хар зүрх уулын бэлд орших Хөх нуур нь 1189онд Тэмүүжинг Хамаг Монголын хаан Чингис хэмээн өргөмжилсөн түүхийн дурсгалт газар юм. Хөх нуур нь холбоотой хоёр нуураас тогтох бөгөөд эргэн тойрондоо байгалийн үзэсгэлэн цөм бүрдсэн хангай. Улаанбаатараас ердөө 230 км зайтай. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт оршино.