Баяр наадмын шагайн харваанд Өмнөговь аймгийн баг хоёр жил дараалан түрүүллээ

Энэ жилийн баяр наадмын шагайн харваанд  50 багийн нийт  452 харваач болон  Өмнөговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын багууд оролцож өргөн дэлгэр сайхан боллоо.

Шөвөгт үлдсэн найман баг өчигдөр хоёр,  өнөөдөр гурван тоглолт хийснээс  Өмнөговь аймгийн баг  шагайн харваанд дахин  түрүүллээ.

Нэгдүгээр байр: Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын баг 

Хоёрдугаар байр: Шинэбаяр ахлагчтай "Уранган" баг

Гуравдугаар байр: Болд ахлагчтай "Улаанбаатар төмөр зам" ХК-ийн баг 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.