Э.Оюунболд 22 насандаа Төрийн наадмын түрүү, Улсын арс лан боллоо

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  512 хүчит бөх  барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртлээ.Тэрбээр  22 насандаа Төрийн наадамдаа анх түрүүлж Улсын арслан цолтой боллоо.Ийнхүү Монгол төрийн наадамд 13 түрүүлж дахин давтагдашгүй амжилт үзүүлсэн Хөдөпмөрийн бааатар, Далай даян дархан аварга  Б.Бат-Эрдэнийн унасан газар угаасан ус Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 16 жилийн дараа Төрийн наадмын түрүү Улсын арслан цолтон төрлөө.


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • bayrsaihan (112.72.11.111)
    Neg sumiin ahmaan arslan tsol awlaa bayr hurgii
    2015 оны 07 сарын 13 | Хариулах