
Үндэсний их бар цэнгэл наадмын хурдан дааганы уралдаанд 237 даага 12-км замд уралдснаас:
Алтай констракшн компанийн захирал, Монгол улсын тод манлай учач Х.Бат-Эрдэнийн хээр даага хол тасархай түрүүллээ.
Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн засаг дарга Б.Бадраагийн хүрэн халзан даага (Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Агваансамдангийн Сүхбат уясан)
Айргийн гуравт Сүхбаатар аймгийн уяач М.Ариунболдын уясан даага тус тус хурдаллаа.
Ийнхүү Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Тод Манлай уяач Х.Бат-Эрдэнэ хоёр жил дарааллан төрийн наадамд даага түрүүлгэлээ.