

Жил бүрийн наадмаар соёолонгийн тоосонд дарагдаж хийморь лундаагаа сэргээх гэж наадамчид Хүй долоо худагт олноороо ирцгээдэг.
Өнөөдөр соёолонгийн уралдаан 10-аад үрээ зэрэг барианд орлоо. Макс группын захирал Д.Ганбаатарын зээрд үрээ энэ жилийн төрийн наадамд түрүүлэн, Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Хуягбаатарын Пүрэворжийн зээрд үрээ аман хүзүүдлээ. Дундговь аймгийн уяач Рэнцэнпүрэвийн хонгор халзан үрээ дөрөвт хурдалсан бол 704 дугаартай хээр үрээ айргийн тавд орлоо.