З.Энхболд: Сайхан наадаад, намрын ажилдаа шаргуухан ороорой

 УИХ-ын дарга З.Энхболд: УИХ наадмаар таван өдөр амрахаар хууль гаргасан. Хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

Монгол түмэн минь энэ долоо хоногтоо сайхан баярлаад, ирэх долоо хоногоос ажилдаа ороорой. Наадмын маргааш намар гэдэг.

Намрын ажилдаа идэвхтэй орох хэрэгтэй. Энэ намар бол онцгой намар, олон аймагт гантай байна. Хадлан тэжээл болон тариа, ногооны ургац тааруу байна. Зун нь гантай бол, өвөл зуд болж мэднэ.

Тиймээс малчид онд орохооргүй малыг нядлах зэргээр мал сүргийн менежментээ сайн хийх хэрэгтэй. Бидэнд зуданд малаа алдаж байсан гашуун туршлага бий. Ингээд Монгол түмэндээ морь нь хурдан, бөх нь хүчтэй, сур нь мэргэн байх болтугай гэж ерөөе.

Сайхан наадаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.