Дархан аварга А.Сүхбат нутгийн дүүдээ Чонон дах бэлэглэв

Хөгжмийн урлагийн хамгийн том баяр болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын  уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дууны төрлөөр түрүүлж Гран При, 100 мянган ам.долларын шагнал хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгэн баярлуулсан билээ. Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын их танхимд  болсон гала тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс эхлээд урлаг соёл,нийгэм улстөрийн томчууд үзэж сонирхжээ.МУГЖ Г.Ариунбаатар энэ гала тоглолтод "Севилийн үсчин" дуурийн Фигарогийн ариг дуулсан нь хуран цугласан олны хүндлэл бишрэлийг үнэхээр төрүүлж чадсан.Нэрт дуучин И.Кобзон,жүжигчин С.Безруков зэрэг алдартнууд монгол дуучны хоолойг амьсгаа даран сонсож биширч байсан гэдэг.МУГЖ.Г.Ариунбаатар Төв сайхан нутгийн уугуул бөгөөд түүний дуулаачийн бэлтгэл сургуулилалтанд нь нутгийн ах УИХ-ын дэд дарга М.Энхболд, Дархан аварга А.Сүхбат нар сэтгэл харамгүй  тус дэм болдог гэж тэрбээр өөрийн цахим хуудсандаа бичсэн байсан. Тэгвэл тун саяхан эрхэм гавьяат маань А.Сүхбат аваргын  бөхийн галаар  зочилсонд Дархан  аварга ихэд баярлаж нутгийн дүү гавьяатдаа  Азарган чонын арьсаар хийсэн  дах бэлэглэжээ.  Алдарт дуучин гавьяатдаа: Аварга ах шигээ босоо хийморьтой, Азарган чоно шиг тэнгэрлэг хийморьтой байхын ерөөлийг үзэгч түмнийхээ өмнөөс өргөн дэвшүүлье.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (112.72.11.101)
    чоно шиг тэнгэрлэг хийморьтой бай гэнээ ...тэнгэрлэг хийморьтой амьтан амиа хамгаалж чадахгvй арьс болчихуу?
    2015 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.141)
    сайхан л байна даа Сүхбат аварга нутгийн дүүдээ
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • Ard tumnii toloolol (122.254.127.34)
    Saihan haragdaj bn. Ner aldrin ondort garaad hunee bj bie tooj bi-gin ovchnoor ovchlohvii uhaantai bgrai. Sagaj hoortsogloj bolohgui shu tumnii hairig daaj amidraarai
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • Boroldoi khuu (202.179.11.58)
    Goe
    2015 оны 07 сарын 10 | Хариулах