Дуучин Б.Сарантуяа ээжийнхээ нутаг Якут улсад тоглолт хийжээ

Зуны дэлгэр цагаар хүмүүс хөдөө нутгийг зорьж, эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялдаг билээ. Олны танил хүмүүст төрсөн нутаг руугаа явж, зарим нь уран бүтээлээ хийж байна. Зууны манлай дуучин Б.Сарантуяа өөрийн аяллын талаар фэйсбүүктээ бичсэн байна. Тэрбээр “Сайн байна уу, Сайхан наадах гэж байна уу. Миний хувьд бараг сар шахуу хугацаанд өөрийн этник “Олонхо” хамтлагтайгаа хайрт ээжийнхээ нутгаар аялж тоглолт хийгээд ирлээ. Якутын үндэсний Ысыах хэмээх баяр сайхан боллоо. Танилтай бол талын чинээ гэдэг шиг олон сайхан найз нөхөд монгол, буриад, якут, юкагир хүмүүс замд тосч уулзан тусалж байв” хэмээжээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.91.146)
    Сайхан байна. Ээжийнхээ нутагтаа сайхан зочилж Монгол орноо, соёл урлагаа сурталчлаад... Төв аймагчууд нь баярлаж байна. Амжилт хүсье
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • j (202.55.180.186)
    ontsgyi zurag bna.
    2015 оны 07 сарын 10 | Хариулах