УРИАНХАЙ СУРЫН ТҮРҮҮ МЭРГЭН ТОДОРЛОО

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын анхны тэмцээн болох урианхай сурын харвааны түрүү мэргэн тодорлоо.
Энэхүү баяр наадамд урианхай дархан мэргэн 1, хошой мэргэн 1, улсын мэргэн 7, спортын мастер, дэд мастер 60 гаруй оролцлоо. Түрүү мэргэнээр Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ийн харваач Б.Хатансайхан 30 сумнаас 28 онож шалгарлаа.

Харин хоёрдугаар байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат Чулуунбат 27 оноогоор, гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, “Шинэ налайх” багийн харваач хошой мэргэн Б.Мөнхтөр 26 оноогоор, дөрөвдүгээр байрт Ховд аймгийн дуут сумын харьяат, З.Баярсайхан 25 оноогоор, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” багийн харваач Бөхийн Бямбажав 25 оноогоор тус тус шалгарлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.