Шинээр Бригадын генерал цолтнууд төрөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол, Бригадын генерал цол хүртээв.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, хурандаа Ч.Сайнтөр нарт тус тус Бригадын генерал цол хүртээлээ. Бригадын генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.