А.Сүхбат: Би эрэмбээ бууруулахгүйгээр барилдана

Дархан аварга А.Сүхбат аварга "Өнөөдрийн хурлыг зохион байгуулах болсон шалтгаанаа эхлээд тайлбарлая бөхийн эрэмбийн асуудал сүүлийн үед их яригдаж миний бие энэ үйл явцыг хараад ажиглаад 20-оод хонолоо.

Бөхийн эрэмбийг хуйвалдаад эрх мэдлээрээ далайлгаад авчихдаг иймэрхүү байдал тогтох вий гэсэн  болгоомжлолын үндсэн дээр  өнөөдрийн хурлыг хийж байна. 

Эрэмбийг ингэж булааж биш барилдаж авдаг юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Баяр наадмын тухай хуулиар дархан аварга цолны болзлыг би 2004 онд хангасан байсан. Энэ жилийн хувьд ард түмэндээ амалсан ёсоороо баяр наадамд зодоглоно. Бэлтгэлээ сайн хангасан. Миний бие эрэмбээ бууруулахгүйгээр цолондоо гарч барилдах бөгөөд энэ нь миний 30 жил дэвжээнд гарсны үр өгөөж юм. Миний бие 2006 онд зодог тайлсан хэдий ч дасгалжуулагч хийгээд үргэлж дэвжээн дээрээ байсан.

Дархан аварга цолыг би өөрөө өөртөө өгөөгүй. Ерөнхийлөгч  зарлигаа гаргаж эрэмбээ тогтоогоод өгсөн. Энэ цолны эрэмбийг буулгах эрх надад байхгүй. Ерөнхийлөгч  зарлигаа өөрчилж, эсвэл шүүхээр энэ маргаан шийдэгдээд эрэмбийг өөрчилбөл би хүлээн зөвшөөрнө. 

Эрэмбийг ингэж булааж биш барилдаж авдаг юм.

Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн жил Баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж  Далай аварга цолыг чимэг болгож, МУ-ын аварга, Далай даян аварга, Дайчин дархан аварга гэсэн ийм цолыг бий болгосон. Үүнтэй холбогдуулан 2014 оны долоодугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгч зарлиг гарган  миний бие болон Г.Өсөхбаяр аваргад МУ-н Дархан аварга цолыг хүртээсэн. 

Энэ явдалд миний бие үнэхээр баярлаж, таяг тулаагүй насан дээр минь Дархан аварга цолыг гардууллаа хэмээн төр, ард түмэндээ баярлаж байлаа. 

Гэтэл тэр өдрөөс дөрөвхөн хоногийн дараа Үндэсний их баяр наадмаар гарч барилдахад Зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр аварга, барууны магнайд Дархан аварга А.Сүхбат аварга гарч барилдана гэхэд би үнэхээр гайхсан. 

Ерөнхийлөгч цол чимэг олгож эрэмбийг тогтоогоод өгсөн байхад намайг барууны магнайд гаргасанд гайхсан юм.

Энэ явдлын дараа би хүний байрыг булаасан юм шиг эвгүй байдалд орж, ард түмэнд буруугаар ойлгогдоод байх шиг санагдсан. Энэ асуудлыг шийдэж, эрэмбийг тогтоож, олон нийтэд зарлаж өгөхийг Ерөнхийлөгчийн тамгын газраас хүссэн боловч одоо болтол хариу ирээгүй байна.

Саяхан баяр наадмыг зохион байгуулах хорооноос аваргуудыг амжилтаар нь эрэмбэлж зүүний магнайг тодруулна гэсэн.

Тэгвэл амжилтаа яръя. Намайг улсад гурав түрүүлсэн, Г.Өсөх баяр аваргыг дөрөв түрүүлсэн болохоор Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гарна гээд байгаа. 

Би 2000 онд зургаан залуу заанаасаа тасарч барилдаж ес даван түрүүлж Монгол улсын Арслан цолыг хүртсэн.  2001 онд ес давж аварга цолны болзол хангаад 10 давж түрүүлсэн. Ингээд 2004 онд ес давж түрүүлээд  Далай аварга цолны болзлыг хангасан.  Ингэхээр одоогийн хүчин төгөлдөг мөрдөгдөж байгаа хуулиар би 2004 онд Дархан аварга цолны болзлыг хангасан байсан. 

Эх сурвалж:ikon.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Монгол хүн (65.49.2.175)
    Нүүдэлчин монгол угсаатнуудын дотроос зарим нэг ястан өвөрмөц ёс заншил, хууль дүрэмтэй байдаг. Миний уншсанаар бол холын аянд гарсан жинчдээс аль нь ахлах вэ? гэсэн асуудал гардаг байжээ. Харин үүнийг шийдвэрлэхдээ нас, нийгмийн үнэлэмжээрээ энэ чацуу хүмүүсийн бүсний уртыг хэмждэг. Үүнтэй адил энэхүү асуудлыг шийдэх гарцыг ухаалгаар тодорхойлох хэрэгтэй...
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • п (202.131.230.238)
    2 түрүүлж аварга болдог Сумьяа Мөнхбат нарыг арслан болгоё
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • я (182.160.3.2)
    Сүхбатад даян дархан аварга гэдэг цол өгие амжилт нь даян аварга байдаг цол нь дархан аварга болчхоод байдаг
    2015 оны 07 сарын 07 | Хариулах