Д.Сумьяа гурван хоногт хоёр тэмцээнд түрүүллээ

Монголын Жүдо Бөхийн Холбооны Үндэсний шигшээ багийн тамирчин, Хилчин спорт хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Рапид деволепмент группын бөх ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа оюутны Универсиад наадмын алтан медалийг хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг 2 мин 55 секундэд цэвэр хожсон бөгөөд өрсөлдөгчөөсөө хоёр вазари үнэлгээ авснаар дэлхийн наадамд түрүүллээ. Ингэснээр тэрбээр гурав хоногийн дотор хоёр өөр тэмцээнд түрүүлж байгаа бөгөөд Монгол Улсын баг тамирчид түүний медалийн ачаар 13 дугаар байр руу дэвшсэн юм. Д.Сумьяа энэхүү Универсиад наадмын эхний тойрогт өөрийн мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Диг юүко үнэлгээгээр хожжээ.

Энэ бөхөд тэрбээр Лондонгийн олимп болон Инчеоны Азийн наадмаар ялагдал хүлээгээд байсан. Харин энэ удаад дэлхийн наадамд дэвжээн дээр нь яллаа. Мөн тэрбээр хоёрдугаар тойрогт АНУ-ын Рейчэл Оливерийг 32 секундэд цэвэр, Францын Амели Гулхарыг 3:10 минутад цэвэр ялж хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Японы бөх Анзу Ямамотог торгуулиар сөхрүүлэн түрүүлэх замаа зассан байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Nyamsaihan (202.55.182.146)
    Duudee bayr hurgiy. Amjilt husen eruue.
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.161)
    Гоё гоё луйварчингууд хэмхэлдэж байх зуур урлаг спортынхон маань гялалзаж байна даа.Амжилт хүсье
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.143.161)
    Гоё гоё луйварчингууд хэмхэлдэж байх зуур урлаг спортынхон маань гялалзаж байна даа.Амжилт хүсье
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (85.127.204.101)
    erch huchtei bn bayar hurgej zaashid ulam ih amjilt gargaj ard tumnee bayarluulaarai. eruul mendee bodooroi uneheer shan bn amjilt
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • бөхчин (43.242.241.86)
    Чиний хурд, хүч чадал, авъяасыг биширч байна. Улам их амжилт гаргаарай.
    2015 оны 07 сарын 07 | Хариулах