МУГЖ.Г.Ариунбаатар ”ДЭЛХИЙН ДУУЧИН” боллоо

ОХУ-ын Москва, Санк-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн  дуучдын XV-р уралдаанд МУГЖ Ганбаатарын Ариунбаатар тэргүүн байр эзэллээ. Залуу гавьяат маань  олон улсын дуурын дуучдын 4-н том уралдаанд орж 4-т  нь түрүүллээ.

 Сонгодог урлагийнханы дунд олимп гэгддэг тус уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсон бөгөөд дөрвөн шатны шалгаруулалтын дараа Монгол,ОХУ, БНХАУ,БНСУ-ын дуучид шалгарч үлдсэн бөгөөд эцсийн шатны шалгаруулалт  өнгөрсөн шөнийн 01:00 цагт болж, МУГЖ Г.Ариунбаатар "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг чадварлаг сайхан дуулж тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр:  "Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хүнд байлаа. Гэхдээ би ард нь гарсан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргүүн байр, Алтан медальтай очих боллоо. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхөддөө бvгдэд нь баярлалаа.

Аливаа тэмцээн уралдаанд оролцоход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг аварга А.Сvхбат ахдаа,УИХ-ын дэд дарга  "Эх нутгийн иргэн" ТББ тэргүүн,  М.Энхболд ахдаа, мөн Монголын Цагдаагийн нийт бие бүрэлдхүүндээ баярлалаа гэжээ.Тиймээ тэр "ДЭЛХИЙН ДУУЧИН " боллоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.195.82)
    Олипийн аваргын хэмжээнд тер унэлэх естой еренхийлегчеес нь эхлээд дарга нарыг маань тоодоггуй путин хуртэл бишэрсэн байдалтай узэж бн лээ тагнуулч болохоор гаднаа бие их л барьсан байх 120саяын шагнал егч насаар нь сард 4саяыг егех хэрэгтэй
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (122.201.21.13)
    Mongol gdg neriig sain saihnaar duursgaj yavaaduuchindaa bayar hurgeye . uls turchdiin bgaa tsaraig haraad uur buhimdal ihtei bhad duuchid ,tamirchid maani amjilt gargaj setgel sanaag urguj bna shuu . bayarlalaa . jiriin arddaa amjilt buteel sain saihniig husye
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • би (202.179.20.94)
    Дуулж байгааг нь харах юм сан
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин (203.91.118.82)
    мундаг юм аа баяр хүргье
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (122.201.28.4)
    Sain bna.
    2015 оны 07 сарын 02 | Хариулах