

Телевизүүдийн холбоо, Телевизийн удирдах ажилтнууд хуралдаж, энэ жилийн Үндэсний их баяр наадмыг 15 телевиз хамтран шууд дамжуулах шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг Үндэсний их баяр наадмын комисс хурлаараа авч хэлэлцсэнээр дэмжсэн байна. Тухайлбал, нэр бүхий 15 телевизээр эрийн гурван наадмын үйл ажиллагааг нэг тайлбар, нэг дүрсээр дамжуулах шууд нэвтрүүлгийн дундын багтай байх бөгөөд МҮОНТ үндэсний баяр наадмыг дангаараа шууд дамжуулахаас гадна дээрх баг нэгдэж ажиллахаар боллоо.
Телевизийн тоо нэмэгдсэн учраас Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт ажиллаж байгаа шууд нэвтрүүлгийн баг, камер, сурвалжлагч нар ажилладгаас наадам үзэх нөхцөл бололцоо муу байдаг гэсэн гомдлыг иргэд ирүүлдэг. Иймд уг шийдвэрийг гаргаснаар өргөн нэвтрүүлгийн “ТМ, STAR, ЭХ ОРОН, МОНГОЛHD, TV9, NTV, ШИНЭ ДЭЛХИЙ, EAGLE, SBN, TV5, MN25, TV8, UBS, C1, БОЛОВСРОЛ” хамтран нэг баг бүрдүүлж баяр наадмыг шууд дамжуулахаар боллоо.