Ерөнхий сайд айлчлал хийхээр Англи улсыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр Лондонгийн Хөрөнгийн биржийн  7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцоно. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлнэ.

Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийх юм.

Мөн Ерөнхий сайд CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн Радиод ярилцлага өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.179.29.195)
    Ene Saihanbalai yu ch hiihgyi gadagshaa yund zugaalna ve?Ajil hiij chadahgyi bol suudlaa taviad,zailah heregtei sh dee.
    2015 оны 07 сарын 01 | Хариулах