

Зуун жилийн өмнөх хөдөө нутгийн бүсгүйчүүд юм гэнэ. Ширэлдсэн үс, холцруутсан хацар, хир даасан дээл. Зарим нэг нь паах пөөх энэ тэр гэж уулга алдах байх. Гэхдээ л тэд тухайн үедээ хамгийн сайхан нь байж дээ. Одооны будмал хүүхнүүдийн дэргэд жинхэнэ "оригнал" эмэгтэйчүүд байгаа биз. Хөх, бөгсөө, сельфидэхээс өөр "ажилгүй" тэднийг бодвол мал ахуйгаа гэсээр өдрийг барна. Магад ийм л бүсгүйчүүд хүний сайн хань болж, өрх гэрээ үүрэлцдэг байсан биз. Хааяа нэг хөдөө нутагт ийм Монголжуу бүсгүй таарах нь дэндүү сайхан мэдрэмж шүү. Өмсөж зүүхээс өөр шидгүй хотын хүүхэн биш өөрт чинь хань болох хөдөө нутгийн бүсгүйг сонгоорой.
Улмаа Хишгээ
Сэтгэгдэл (13)