ММСУХ-ноос хурдан морины уралдааны эрлийз, монгол адууг ялгах журмын талаар саналаа хүргүүллээ.

ММСУХ-ноос  хурдан морины уралдааны эрлийз, монгол адууг ялгах журмын талаар саналаа хүргүүллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооноос хурдан морины уралдааны хөгжлийн чиг хандлага, уяачдын хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх зорилгоор 2011 оноос эхлэн эрлийз монгол адууг ялган уралдуулж ирсэн билээ.

Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд эрлийз монгол адууг ялгахдаа сэрвээний өндрийг баримтлахаар журамласан нь ММСУХ-ны баримталж буй бодлого, уяачдын дийлэнхийн эрх ашигтай зөрчилдөж, мөн холбооны нэр дээр олон тооны уяачдаас санал хүсэлт ихээр хүлээж аваад байна.  

Иймд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдоос Монгол Улсын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх болон хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар нарт эрлийз монгол адууг ялгах журмандаа сэрвээний өндрийг хэмжихийн сацуу гадна хэв шинж, үүлдэрлэг байдлыг харгалзан ялгахаар тусгахыг хүссэн албан бичгийг явууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.11.34)
    zuv zuv
    2015 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.31.102)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 06 сарын 30 | Хариулах