Н.Алтанхуягын нэр дээр ТЕГ- аас зарлан дуудах хуудас иржээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягын  нэр дээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлсэнтэй холбогдуулж тодруулга гаргуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ханджээ.

Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдад хандаж хүргүүлсэн албан тоотдоо, "Н.Алтанхуяг миний нэр дээр энэ оны 6 дугаар сарын 3-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлж, хэрэв дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албадан ирүүлэх тухай заасан байсан. Тус бичгийг хүлээж аваад тагнуулын байгууллагын үйлдлийн талаар Ерөнхий сайд таниас тодруулахад, "Би ярьлаа, очих шаардлагагүй" гэсэн. Өнөөдөр 6 дугаар сарын 29-ний өдөр Тагнуулын ерөнхий газраас дахин зарлан дуудах хуудас ирүүлжээ. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харьяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга бичгээр гаргаж өгнө үү. Улс орны аюулгүй байдал болон төрийн үйл ажиллагаатай холбоотой ямар ч асуудлаар тодруулга өгөхөд бэлэн байна" гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • bbb (202.21.96.158)
    Ehnereesee salaad Handsuren gedeg luibarchin huuhentei niileed irgediig luivardaj baina
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • bbb (202.21.96.158)
    Tagnuuliin erunhii gazar ajilladag Ariunbat gedeg Luivarchin gaduur hun zalilaad yavj baina Jiriin irgeded ajiliin ur chadvaraa gargaad yavdag zalitai hulgaich aas bolgoomjilooroi uuriiguu ih olon kompanii zahiral gej hudlaa yarij baigaa shuu .
    2015 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    Хулгай хийж худал хэлж улсын хөрөнгө идэж ууж баяжаагүй бол очсон нь дээрээ хө ШУДАРГА БАЙЦГААЯ
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • ineed (122.128.230.157)
    Yundaa bichig tsaas naas tsaash utas ene ter buruutai n bvr tagnuuliin gazart ochson bhad ..jiriin ardaas iluu yu ve zugeer och unenee hel..
    2015 оны 06 сарын 30 | Хариулах