АН-ын бүлгийн дарга МАН-ын бүлгийн даргад албан бичиг илгээлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод өнөөдөр мэдэгдэл хүргүүллээ.

Уг албан бичгээр Засгийн газарт хоёр нам хамтран ажиллах гэрээний биелэлтэд дүгнэлт хийгээд “хангалтгүй” гэж үзсэнээ МАН-ын бүлгийн даргад албан ёсоор дуулгажээ.

Мөн улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой хуулийн төслүүдийг цаг алдалгүй батлахад саад болохгүй байхыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд даргаар нь дамжуулан уламжилсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.