У.Хүрэлсүх “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар гадаадын хамтлаг, дуучид ирэхгүй”

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар гадаадын хамтлаг, дуучдыг өндөр өртөгтэйгээр урьж тоглуулах талаар багагүй мэдээлэл гарсан. Энэ асуудалд эцэслэж хариу өгөх хэрэгтэй. Тийм асуудал огтхон ч байхгүй. Бид монголынхоо шилдэг уран бүтээлдчийн тоглолтыг наадамчин олондоо толилуулахаар бэлтгэж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье”  гэлээ.

Соёл урлагийн арга хэмжээний хувьд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар албан ёсны урлагийн 16 арга хэмжээг зохион байгуулна.  Арга хэмжээ тус бүрийн найруулагчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулсан бөгөөд Ерөнхий продессороор М.Есөнмөнх ажиллаж байна. Өмнөх жилүүдэд Соёлын төв өргөөнд тоглогддог байсан Ёслол, хүндэтгэлийн тоглолтыг энэ жил 7 дугаар сарын 10-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд тоглоно. Мөн Дээлтэй Монгол наадам, Монголын бүх оддын тоглолт, Хүй долоон худагт Соёлын наадам зэрэг монголын үндэсний соёл, урлагийг орчин үетэй хослуулан олон арга хэмжээг зохион байгуулахаар Соёл урлагийн салбар хороо ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.