
УИХ-аас томилогдсон Таван Толгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг өөрийн байр сууриа хэвлэлээр илэрхийлснийг Ч.Хүрэлбаатар гишүүн ийнхүү шүүмжилжээ.


Л.Эрдэнэчимэг:"Эрдэнэс тавантолгой"-д том хөрөнгө оруулалт шаардлагагүй гэжээ. 2010 онд УИХ Тавантолгойд том хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах талаар шийдвэрээ гаргачихсан байдаг. Хөрөнгө оруулалтгүйгээр улс орон яаж хөгжиж дэвжих бил ээ. Хөрөнгө оруулалтыг биш зээлийг тахин шүтсэн энэ буруу бодлого улс орныг дампууруулж байна даа.