УИХ-ын дарга орон нутагт ажиллаж байна

 

УИХ-ын дарга орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймагт ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

УИХ-ын дарга томилолтынхоо эхэнд Говь-Алтай аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, ажил байдлаа танилцуулсан байна. Мөн УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцох юм.

Орон нутгийн бүтээн байгуулалтууд, БСШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай лаборатори сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.
УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажилласны дараа /2015.06.23/ Завхан аймагт очиж, нутгийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцах юм. Мөн Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцон, тус аймгийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.