Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүнээр Н.Учрал 95,7% иар сонгогдлoo

НАМЗХ-ны Их хурал энэ амралтын өдрүүдээр болох гэж байгаа билээ. Их хурлынхаа өмнө ээлжит чуулгануудаа хийх үүрэг авсан салбар байгууллагууд хуралдсан байна. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган “Хязгаар-35” хуралдаж шинэ бүтэц зохион байгуулалтаа хийлээ.

Өмнө нь Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан эдүгээ 42 настай П.Баярхүү тэргүүтэй удирдах бүрэлдэхүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн холбооныхоо дүрэмийн дагуу шинэ залуу баг цаашид уг салбар байгууллагыг удирдаж авч явах болоод байна.

Хуралд нийт 210 төлөөлөгч оролцохоос 165 төлөөлөгч буюу 77,4% ийн ирцтэйгээр хуралдаж НАМЗХ-ны дүрмийн дагуу Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар зөвшилцөж Нийслэлийн МАН-ын газрын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэн нийт төлөөлөгчдийн 95,7%-ын саналаар сонгогдлоо.

Мөн ирэх 4 жилийн хугацаанд нийслэлийн НАМЗХ-г удирдан авч явах шинэ тэргүүлэгчдээ батлан, Хяналтын хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгож даргаар нь С.Энхбаярыг сонгосон байна.

Ийнхүү 35 насыг 40 болгоно болгохгүй гэж маргалдаж байсан талуудын маргаан Нийслэл дээрээ таслагдан НАМЗХ дүрмийнхээ дагуу ажиллаж эхэллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Одко (117.169.1.189)
    Хурал оролсон төлөөлөгчид зөв сонголт хийсэн байна
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ хүү (186.211.65.61)
    Учрал мэдлэгтэй хүн тийм ч учраас энэ суудал яг тохирч байна
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.21.65)
    Зөн хүнээ сонгосон одоо л нэг юм ажиллаж эхлэх гэж байна даа
    2015 оны 06 сарын 18 | Хариулах