Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа


Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Энэ оны хоёрдугаар сарын 21-нд дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Дөрөвхөн настай бяцхан охины аминд хүрсэн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Бүтэн өдөр үргэлжилсэн энэхүү шүүх хурал нээлттэй болсон бөгөөд улсын яллагчийн зүгээс сэжигтэн Г.Маралмаад 23, Т.Цогтод таван жилийн ял төлөвлөжээ. Үүнийг сонссон шүүгдэгч Г.Маралмаа нэлээн цочирдож, шүүхийн танхимд ухаан алдан унасан юм. Гэсэн ч шүүх хурал үргэлжилж, сэжигтэн болон гэрч нараас мэдүүлэг авч эхэлсэн. Харин шүүх хуралдааны үеэр Т.Цогт, Г.Маралмаа нар бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн нь олны эгдүүг хүргэж байлаа.

Тодруулбал, шүүгдэгч Т.Цогт “Г.Маралмаа бөө байсан. Бөөгийнхөө зан үйлийг хийхдээ охин ээжээсээ бузартсан, бузрыг нь арилгана гээд сураар ороолгодог байсан. Мөн архи, сүү нүүр рүү нь цацдаг байв. Гэхдээ охиныг маань арай ч алчихна гэж бодоогүй. Нэг л удаа миний охин “Аав аа, ажилдаа битгий яваач, Маралмаа эгч намайг зодоод байна гэж хэлж байсан” гэсэн бол шүүгдэгч Г.Маралмаа “Би охиныг үхэлд хүргээгүй. Талийгаачийг нас барахаас хэд хоногийн өмнө Цогт тэлээгээр ороолгосон. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Охин нь шатан дээрээс хоёр ч удаа унаж, бэртэж байсан” гэж мэдүүлсэн байна.

Ийнхүү 11.00 цагт эхэлсэн шүүх хурал 18.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, шүүх бүрэлдэхүүн Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Эх сурвалж:Unen.mn
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.