УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид сануулга өгөв

Өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал  хураахдаа хурал даргалагч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж чуулганы хуралдааны дэгийг зөрчсөн байна. 

Энэ асуудлаар МАН-ын бүлэг УИХ-ын даргад хандаад байсан юм. Өнөөдрийн чуулганы хуралдаанд энэхүү асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга гишүүн Д.Хаянхярваа дахин хөндөж, “Хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн  55 хувь  нь  дэмжээгүй. Тиймээс төслийг хууль санаачлагчид буцаахаар болсон. Гэтэл  дараагийн асуудал хэлэлцэж байхад Н.Батцэрэг гишүүний горимын  саналаар дахин санал хурааж хууль зөрчсөн. Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж хууль зөрчсөн бүдүүлэг үйлдэл байна гэж үзсэн. Энэ нь Дэгийн тухай хуулийг  зөрчсөн үйлдэл тул санал хураалтыг  хүчингүй болгохыг УИХ-ын даргаас  хүсч байна” гэв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Ардын намын бүлгийн гаргасан саналыг Тамгын газарт өгч тодорхойлолт гаргуулсан. Чуулганаар өөр асуудал хэлэлцэж байхад түрүүчийн асуудлаар дахин санал хураах нь дэгээр хаалттай. УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид дахиж ийм алдаа гаргаж болохгүйг сануулсан” гэснээр Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төсөл буцаагдах болоод байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.22.58)
    Хуулиа эр гэж татах хэрэгтэй хууль зерчиж хууль гаргаж болохгуй тэр тусам шударга татвар телегчидийг дорромжилж еерсдее хуулийн гаду ур улддэг хууль уйлдвэрлэхээ болих хэрэгтэй
    2015 оны 06 сарын 18 | Хариулах