

Оюутан цагдаа ажиллаж эхэллээ
Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилгоор сургалтад хамрагдсан 84 оюутныг нийслэлийн нутаг дэвсгэрт "Оюутан цагдаа"-аар ажиллуулж эхэллээ.
Энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.
Оюутан цагдаа нар баяр наадмын өдрүүд болон жуулчдын зорчдог, төвлөрдөг, цэгүүд зэрэг нийслэлийн зургаан дүүргийн 36-н чиглэлд ажиллах юм байна.