

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт холбогдуулан Д.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэй болж байна. Уг хуралд “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагынхан оролцож байгаа юм.
Шүүх хурал өмнө нь хоёр ч удаа сэжигтэн Г.Маралмаагийн бие муудсан гэх шалтгаанаар хойшлогдсон бол энэ удаад цагтаа эхэллээ. Шүүх хурлын үеэр талийгаач охины эцэг Д.Цогт “Маралмаа бөө байсан. Бөөгийнхөө зан үйлийг хийж байхдаа миний охиныг ээжээсээ бузартсан гээд сураар ороолгодог байсан. Нүүр, нүд рүү сүү, архи цацдаг байсан. Маралмааг миний охиныг алчихна гэж арай бодоогүй. Хэрэв цэцэрлэг байсан бол охин маань өнөөдөр амьд байх байсан. Маралмаа намайг ажилдаа явсан хойгуур миний охиныг зодож, дарамталдаг байсан юм билээ. Охин маань нэг удаа ааваа та ажилдаа битгий яваач, Маралмаа эгч намайг зодох гээд байна гэж байсан” гэв. Мөн талийгаачийн ээж Өнөржаргал охиноо хүндт үрчлүүлэх гэж байсан талаар ярилаа. Харин шүүгдэгч Г.Маралмаагаас мэдүүлэг авах үед бие нь өвдөж, улмаар шүүх хурлыг түр завсарлуулахад хүргэсэн.
Эмч нар Г.Маралмаагийн биед үзлэг хийсний дагуу шүүх хурлыг үргэжлүүлэхээр болсон юм. Өөрөө эх болох гэж байж өрөөлийг охиныг хайрлаж чадаагүй түүнд шүүх шударга шийтгэл оногдуулах ёстой гэж хуралд “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагынхан үзэж байгаа аж. Шүүгдэгч Г.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүж буй. Түүнд 20 жилийн хорих ял төлөвлөөд байгаа юм. Харин Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж 5 жилийн хорих ял төлөвлөжээ.
Эх сурвалж:News.mn
Сэтгэгдэл (1)