Хоёр настай хүүхэд арван давхраас унаж амиа алджээ

Хоёр настай хүүхэд арван давхраас унаж амиа алдлаа

 Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр орхих, эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болох амь насаа алдах хэрэг буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо  Авзагын 17-р байрны 10 давхараас 2 настай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алджээ. Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихдоо гаднаас нь цоожилсоноос болж, хүүхэд тагтнаас унах, галд өртөх хэрэг буурахгүй байна. Иймд хүүхдээ хараа хяналттай орхих, хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ьь (43.242.242.132)
    мэдээ хулгайлж тавихаа болиочээ.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Zunii tsetserleg bh estoishdee. Yahav etseg exchuud ni xoolnii mungiig tolj bhaar
    2015 оны 06 сарын 18 | Хариулах