

Буудуулсан эмэгтэйг Номин-Эрдэнэ гэдэг, чатаар танилцсан…
Даваа гарагийн орой Малайзад буудуулсан Монгол эмэгтэй болон түүнтэй хамт байсан бизнесмэн эрийн тухай зарим мэдээллийг Малайзын хэвлэлд дэлгэжээ.
Петалинг Жаяагийн цагдаагийн ахлагч Азми Абу Кассимын ярьснаар машиныг жолоодож байсан бизнесмэн өмнө нь хэд хэдэн удаа өөрт нь заналхийлсэн дуудлага хүлээн авч байжээ.
Мөн 35 настай энэ эр өмнө нь нэг биш удаа гэмт хэрэгт холбогдож байсан байна.
Кассим “тэр урьд нь гэмт хэргийн ертөнцөд “ах” гэгддэг этгээдтэй бизнесийн асуудлаас болоод зөрчилтэй байсан” гэлээ. Энэ нь хар тамхины хэрэг бололтой.Монгол эмэгтэйг урьд нь мэдээлж байсанчлан дөрвөн удаа буудаагүй, нийт таван удаа буудсан болохыг тогтоосон байна.
26 настай эмэгтэйн нэрийг Номин-Эрдэнэ гэдэг ба бизнесмэн эртэй WeChat чатаар танилцаад нэг жил орчим болж байгаа гэжээ. Гар утсаар ярихаар замаас гарч зогсох үед нь мотоциклтэй этгээдүүд түүн рүү гал нээсэн байна. Жолоодож явсан эр ямар нэг шарх аваагүй бол хамт явсан монгол эмэгтэй хүнд шархдсан гэнэ. Цагдаа нар монгол эмэгтэй хэзээ Малайзад ирсэн талаар мэдээллийг шалгаж байгаа гэжээ.
Эх сурвалж: New Straits Times, IKON.mn
Сэтгэгдэл (6)