Монгол эмэгтэй руу найман удаа бууджээ

Малайзын Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт Монгол эмэгтэй халдлагад өртсөн байна. Уг хэрэг өчигдөр оройн 17:45 цагийн орчимд гарчээ. Гэрчүүдийн мэдээлснээр мотоцикль унасан буутай хоёр этгээд 4WD дамжуулалттай жийп рүү гал нээсэн гэнэ.
 
Машин дотор хохирогч эмэгтэй байсан бөгөөд цээж мөрөндөө 4 удаа буудуулсан байна. Энэхүү буудалцааны үеэр өөр нэгэн мотоцикльтой хүн ирж гэмт этгээдүүдийн үйлдлийг зогсоож, 26 настай монгол эмэгтэйн амийг аварчээ. Түүнийг Датук гэдэг 35 настай бизнесмэн гэнэ. Гэмт этгээдүүд машины цонх руу нийт 8 удаа гал нээсэн болохыг цагдаагийн газраас тогтоосон байна. Гэмт эдгээдүүд 9 мм-ийн диаметртэй гар буугаар буудсан аж. Мөн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
 
Гэмтэл авсан эмэгтэй Малая их сургуулийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.33.216)
    Malaizuudiig tenger nirgeg
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.88.56)
    Ямарч эрсдэлгүй бизнест хамтарч ажиллана. 2 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад өдөрт 60000 мянган төгрөгний цэвэр ашиг аваарай. 60000 мянган төгрөгөө өдөр өдөрт нь авч болно. Мөн хөрөнгө оруулсан 2000000 төгрөгөө хүссэн үедээ авч болно. ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ 94735595 аас асууна уу.ЖИЧЦөөхөн хөрөнгө оруулуулагч авна.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах